ДОРНОГОВЬ: Уран бүтээлчийн урлангаас...
ФОТО МЭДЭЭ
Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Музей сургалт, судалгааны төвийн чихмэлчин, сэргээн засварлагч Г.Гантулгын уран бүтээлээс хүргэж байна.
Г.Гантулга монгол ахуй, соёл уламжлалыг дээдэлж, өөрөө соёлын өвийг тээж үлгэрлэн авч явдаг нэгэн. Тэрбээр цагийн эрхээр үгүй болсон, эсвэл ан амьтанд бариулсан зэрлэг амьтны бие, эвэр, толгой зэргээр чихмэл, үзмэрийн зүйлс хийж музейн сан хөмрөгтөө байршуулдаг.
Түүний гараар бүтсэн олон төрлийн амьтны чихмэл, байгалийн өнгөө алдалгүй амьд
юм шиг өдийг хүртэл музейн үзмэр болон оршиж байна.









