ХСҮТ-ийн шинэ өргөтгөл нээснээр ачаалал 30-40 хувь буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2016-11-01 14:53:45

Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл ашиглалтад орсноор тус эмнэлгийн ачаалал 30-40 хувь буурав.

Өргөтгөл зоорийн давхар болон эмчилгээ, үйлчилгээний зориулалттай нийт дөрвөн давхар 5200 м2 орчим талбайтай бөгөөд ашиглалтад орсноор хэвтэн эмчлүүлэх 60 ор нэмэгдэж, 60 гаруй нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг шинээр ажилд авч хүний нөөцийн асуудлыг давхар шийдэж чаджээ. Тус өргөтгөлд элэг шилжүүлэн суулгах төвийн үйл ажиллагааг эхлүүлэх юм. Хорт хавдрын өвөрмөц эмчилгээ болох туяа эмчилгээнд ашиглах хамгийн сүүлийн үеийн аппарат,  тоног төхөөрөмжийг Австри улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдсэн байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ