Хэнтий аймаг төсвийн тодотголоор чамгүй ажлуудаа шийдүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-11-01 14:27:14

Хэнтий аймагт төсвийн тодотголоор дараах ажлуудын санхүүжилтүүд батлагджээ.

Үүнд: Нэгдсэн эмнэлгийн шинэ барилгын санхүүжилт 3,9 тэрбум төгрөгний асуудал шийдэгдэж, гүйцэтгэл 95 хувьтай явагдаж байна. Мөн Хэнтий-Улаанбаатар хоорондын Чандаганы эвдэрхий зам засахад 2,5 тэрбум төгрөг, “Хан Хэнтий чуулга”-ын барилгын санхүүжилт 1074,5 сая төгрөг, “Хан Хэнтий” цогцолбор сургуулийн  дутуу санхүүжилтэд 600,5 сая төгрөг, Батширээт сумын сургуулийн 861,3 сая төгрөг, Хэрлэн 1 дүгээр сургуулийн 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг төсвийн тодотголд тусгуулан шийдвэрлүүлжээ.

Түүнчлэн Хөгжлийн банкны эх үүсвэрээр Цэнхэрмандал сумын 35 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын дэд станц барих ажилд 2,5 тэрбум төгрөг, Баянмөнх сумын бетонон гүүрийг ашиглалтанд оруулахад шаардагдах 736,3 сая төгрөг, барилгын материалын иж бүрэн лаборатори байгуулахад зориулж 266,2 сая төгрөг, гудамж зам талбайн тохижилт шинэчлэл, орон сууцнуудын инженерийн шугам сүлжээ болон Биндэр сумын сургуульд 203,6 сая төгрөг, Баянмөнх сумын дотуур байр 193,5 сая төгрөг, Мөрөн сумын цэцэрлэгийн барилга 132,8 сая төгрөг,  2012 онд эхлээд 2013 оноос хойш хөрөнгө нь шийдэгдэхгүй байсан Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын контор, лабораторийн барилга угсралтын ажлын үлдэгдэл санхүүжилт 266,2 сая төгрөгийг тус тус векселиэр гүйцэтгэлд хамруулсан байна.

Хэнтий Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ