“Инновацийн шийдэл-бидний амьдралд” уралдааныг 500-1250 ам.доллараар байлна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРОюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас /ОӨУБЕГ/ Дэлхийн Оюуны өмчийн байгууллага /ДОӨБ/, БНСУ-ын Оюуны өмчийн газрын дэмжлэгтэйгээр “Инновацийн шийдэл-бидний амьдралд” уралдаант шалгаруулалтыг 3 дахь жилдээ зохион явуулах гэж байна.
Нийгмийн өдөр тутмын амьдралд тохиолдох бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэх инноваци бүхий техникийн оновчтой шийдлийг олох, энэ үйл ажиллагаандаа патентийн мэдээллийг ашиглахыг дэмжиж, урамшуулах зорилготой тус уралдаанд Монгол Улсын иргэн, байнгын оршин суугч судлаач, зохион бүтээгч, их дээд сургуулийн багш, оюутан, сурагч оролцох эрхтэй юм. Оролцогчид нь дангаараа эсхүл багаараа оролцох боломжтой.
Уралдаант шалгаруулалтыг дээрх байгууллагуудын хамтран боловсруулсан журмын дагуу хоёр үе шаттай зохион явуулах бөгөөд эхний шалгаруулалтад тэнцсэн 10 хүртэл оролцогчдод ДОӨБ-ын “Батламж” гэрчилгээ, эцсийн шалгаруулалтын эхний 3 байрыг эзэлсэн оролцогчдод ДОӨБ-ын медаль, 500-1250 ам.долларын мөнгөн шагнал олгох аж. Мөн ДОӨБ-ын зайны сургалтад үнэ төлбөргүй хамрагдах эрхээр шагнаж урамшуулах юм байна.
Оролцохыг хүсэгчдийг 11 дүгээр сарын 01-25–ны өдрүүдэд 09-17 цагийн хооронд ОӨУБЕГ-ын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газарт бүртгэх аж.
Н.Туяа