Олон улсын хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-11-01 10:45:49

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлого, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр тус тус хуралдана

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны институцийг үүсгэн байгуулах хэлэлцээрийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан "Экспортыг дэмжсэн төсөл"-ийн Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх бол Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Мөн өнөөдөр Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаж, Тогтвортой хөгжлийн зорилго, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 сэдвээр мэдээлэл хийх болжээ.

Н.Туяа

Холбоотой мэдээ