Дорнод аймаг "Шилдэг оролцогч" –оор шалгарав

Орон нутагт | Дорнод
erdenechimeg@montsame.mn
2015-10-11 09:58:55

Улаанбаатар хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Шилмэл мал - 2015" Улсын үзэсгэлэн худалдаанд 8 сумын 400 гаруй мал амжилттай оролцож "Шилдэг оролцогч"-оор Дорнод аймаг шалгарлаа.

Тус аймгийн Баянтүмэн сумын 4-р багийн малчин Ц.Чинзоригийн эм хонь 84 кг татаж дэд байр мөнгөн медалиар шагнуулсан байна.  Уг үзэсгэлэн худалдаанд тус сумаас 10 малчин 200 гаруй малтай оролцож 10 гаруй сая төгрөгийн борлуулалт хийж амжилттай оролцжээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ