Австрали руу усан онгоцоор ирсэн хүмүүсийг хэзээ ч хил нэвтрүүлэхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-10-30 13:29:23

СИДНЕЙ. /ВВС/. Усан онгоцоор ирсэн дүрвэгсэд, цагаачдыг хэзээ ч хил нэвтрүүлэхгүй гэсэн хатуу төлөвлөгөөг Австрали боловсруулжээ.

Үүний зэрэгцээ визний насан туршийн хориг тавих энэ арга хэмжээ австрали хүнтэй гэрлэсэн хүмүүс эсвэл жуулчин, бизнесийн чиглэлээр Австрали руу аялах хүмүүст хамаарах ажээ.

Энэ алхам нь “хүний наймаа эрхлэгчдэд хамгийн хүчтэй дохиог өгөх болно” гэж Австралийн Ерөнхий сайд Малкольм Тернбулл мэдэгдэв.

Энэ төлөвлөгөөг ирэх долоо хоногт Австралийн парламентад өргөн барих ажээ.

Австрали руу усан онгоцоор ирсэн дүрвэгсэд, цагаачдыг Науру болон Папуа-Шинэ Гвинейн Манус арал дахь төвүүд рүү шилжүүлж байна.

Хэрвээ тэд жинхэнэ дүрвэгч болох нь тогтоогдвол тэдний Австралид суурьших эрхийг нь хязгаарлах ажээ. Мөн тэднийг эх оронд нь буцаах эсвэл гуравдагч орнууд руу илгээх арга хэмжээ авна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ