ДОРНОГОВЬ: Нэгдсэн эмнэлэг компьютер томографын аппараттай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-04-08 12:29:22

Сайншанд, 2025 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн яам болон орон нутгийн төсвийн 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлэг ХБНГУ-ын Seimens healtheneers брэндийн орчин үеийн шинэ загварын 128 зүслэгтэй компьютер томографын аппараттай боллоо.


Ингэснээр энэ чиглэлийн шинжилгээг аймагтаа хийх бүрэн боломжтой болж байгаа юм. Тус эмнэлэг өмнө нь компьютер томографын аппараттай байсан бөгөөд 10 гаруй жилийн турш ажиллуулж байгаад ашиглалтын хугацаа нь дууссан байна.


Компьютер томограф шинжилгээ нь эмчийн хатуу заалтын дагуу рентген туяаг ашиглаж хүний биеийн толгой, их бие, бусад эрхтнүүдийн оношилгоог тодосгогчтой болон жирийн зүсэлтээр харах зэргээр сүүлийн үеийн программын тусламжтайгаар З D хэлбэрт оруулж оношилгоо хийдэг байна.


Аймгийн Нэгдсэн эмнэлэг одоогоор 300 гаруй орон тоотой ажиллаж байгаа бөгөөд хүний нөөцийн хангалт 95 хувьтай байна.

Холбоотой мэдээ