Сум хөгжүүлэх сангаас 100 гаруй төслүүдийг  санхүүжүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-10-29 18:39:03

Завханы Тосонцэнгэл сумд Сум хөгжүүлэх сангаас 2011 оноос хойш 100 гаруй төслүүдийг  санхүүжүүлжээ.

Тухайлбал: өнгөрсөн 2015 онд сумын Засаг даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж  сумын өргөн хэрэглээний барааны судалгааг иргэдийн дунд санал асуулга хэлбэрээр явуулжээ. Энэхүү судалгааны үр дүнг эрэмбэлж сумын ИТХ-аар хэлэлцээд зээлийг олгох тэргүүлэх чиглэлүүдийг баталсан байна. Сумандаа тахианы аж ахуй, хиамны үйлдвэрлэл, сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, жимс жимсгэнэ боловсруулах зэрэг 11 чиглэлийг нэн тэргүүнд хэрэгжүүлснээр жижиг дунд үйлдвэрлэл суманд хөгжиж үр дүнгээ ч өгчээ. Өнөөдрийн байдлаар тус сумын иргэд аж ахуйн нэгжүүд сумандаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэх сонирхолтой болжээ. Тус сумын иргэд сүүлийн гурван жил ОНХС, СХС-ийн хөрөнгөөр хийгдэж  буй ажилд 70-80 хувь нь тогтмол санал хүргүүлдэг болжээ.

Мөн сумын ИТХ-аар  батлуулсан иргэдийн хяналтын зөвлөл жил бүр Сум хөгжүүлэх сан болон ОНХС-аар хийгдэж буй ажлуудад хяналт тавьдаг байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ