П.Наранбаяр: "Эрин эверест интернешнл" сургуулийг төрийн өмчид шилжүүлэх шийдвэр албажсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-03-26 13:48:52

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Баянгол дүүргийн 29 дүгээр хороонд байрладаг "Эрин эверест интернешнл" сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авах шийдвэрийг гаргасан байна.


Боловсролын сайд П.Наранбаяр “Тус сургууль нь олон улсын сургалтын стандартыг хангасан юм. Одоогийн байдлаар, "Эрин эверест интернешнл" сургуульд 1000 гаруй хүүхэд суралцаж байна.


Өөрөөр хэлбэл, "Эрин", "Өнөр" зэрэг хорооллын хүүхдүүд гэртэйгээ ойр улсын сургуульд суралцах боломжтой болж байна” гэлээ.

 

Холбоотой мэдээ