СЭЛЭНГЭ: Ахмад дайчин Г.Чогсомжавт Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн медаль гардууллаа

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-26 13:33:35

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Ахмад дайчин Гомбын Чогсомжавт ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины зарлигаар Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн медаль гардууллаа.

 

1941-1945 оны аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байна.

 

Энэхүү түүхт ойтой холбогдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар чөлөөлөх дайнд оролцсон ахмад дайчдыг “Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн медаль”-иар шагнаж урамшуулж байна.

 

Түүхт ялалтын энэхүү хүндэт медаль болон Халх голын ялалтын 85 жилийн ойн хүндэт медалиар Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн, ахмад дайчин Г.Чогсомжав шагнуулсныг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Консулын албанаас хүндэтгэл илэрхийлэн хүрэлцэн очиж гардуулсан байна.

 

Ахмад дайчин Г.Чогсомжав нь эх орныхоо тусгаар тогтнол, хойч үеийнхээ төлөө амь эрсэдсэн халуун дайнд гар бие оролцон зүтгэж явсан ахмад юм.