ОРХОН: Нийгмийн салбарт чиглэсэн багц хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-03-25 08:52:17

Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 25/ МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит II хуралдаан боллоо. Орхон аймаг орон нутгийн онцлогт тохируулан нийгмийн салбарт чиглэсэн багц хөтөлбөр хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа.


“Эрдэнэт хүний хөгжил” уриа бүхий аймгийн Засаг даргын 2024-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүний хөгжил бүлэгт нийгмийн болон хүн амын бүлгийн хөгжлийн талаар олон ажил тусгажээ.


Үүний нэг нь “Хүн амын бүлгүүд, нийгмийн салбарын хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр” юм. Тус хөтөлбөр нь хүүхэд, гэр бүл, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, залуучууд, ахмад настан, хөгжлийн брэхшээлтэй иргэд зэрэг хүн амын бүлгүүдийн хөгжлийг хангах мөн боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл урлаг, хөдөлмөр нийгмийн хамгаалал зэрэг нийгмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх зорилготой.


Дээрх хоёр зорилтын хүрээнд нийт 10 үйл ажиллагаа тусгаж, үзүүлэлт тус бүрийг хэрэгжүүлэх 65 ажил төлөвлөжээ. Тухайлбал: ахмад настанд чиглэсэн асаргаа сувилгааны төв байгуулах, гэр бүлд чиглэсэн сэтгэц нийгмийн нөхөн сэргээх төв болон гэр бүлийн цогц төв байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийх ажээ.


Мөн хүний нөөцийг дэмжих зорилгоор ганцаар бус багаар нь сургах, судлаач албан хаагчдыг бэлтгэх, байгууллагуудад ISO стандарт нэвтрүүлэх зэрэг томоохон ажлууд тусгажээ. Хөтөлбөр 2025-2028 оны хугацаанд хэрэгжинэ.


Холбоотой мэдээ