Дэлхийн дауны өдрийг "Дэмжлэгийн тогтолцоогоо сайжруулъя" уриан дор тэмдэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-03-21 15:17:58

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас 2011 онд жил бүрийн  энэ өдрийг Дэлхийн дауны синдромтой хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон тунхагласан байдаг.


Энэ өдөр дауны хам шинжийн талаар зөв ойлголт түгээх, дауны хам шинжтэй хүмүүсийг нийгмийн бүх шатанд тэгш оролцуулан тэдний аз жаргалтай, утга дүүрэн, зорилго тэмүүлэлтэй амьдрахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулах зорилготой юм. Дауны хам шинжтэй хүмүүс бусдын адил амьдралынхаа туршид суралцаж, бусдын адил найзалж, сургуульд суралцаж, ажил хийж, ирээдүйн амьдралтайгаа холбоотой шийдвэрүүдийг гаргаж чаддаг.


Энэ жил Дэлхийн дауны өдрийг "Дэмжлэгийн тогтолцоогоо сайжруулъя" уриан дор тэмдэглэж байна.


Монгол Улсад 14.609 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байгаагаас дауны синдромтой 18 хүртэлх насны 663 хүүхэд байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн  4.5 хувийг эзэлж байна.


Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдэд чиглэсэн хууль эрх зүйн орчинг сайжруулах, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлыг хэрэгжүүлж байгаа аж.

 

Холбоотой мэдээ