СЭЛЭНГЭ: Хөгжим тоглох нь тархины дасгал болдог байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны гуравдугаар
сарын 17 /МОНЦАМЭ/. Эрдэмтдийн хийсэн хэд хэдэн судалгаанд
хөгжим тоглож сурсан хүн асуудлыг илүү үр
дүнтэй шийдэж, шийдвэр гаргаж чаддаг бөгөөд харилцаа нь энгийн хүнийхээс хэд дахин
өндөр байдгийг тогтоожээ.
Хөгжим тоглодог хүмүүс тархиа илүү бүтээлчээр үр дүнтэй хөгжүүлж
чаддаг байна.
Тухайлбал
хөгжим тоглож сурснаар хөгжмийн онолыг амархан ойлгохоос гадна суралцах чадварыг
сайжруулах, анхаарлаа төвлөрүүлэх, сонсголоо хөгжүүлэхэд тусалдаг байна.
Хөгжим
тоглож сурсанаар хүүхэд илүү овсгоотой
болдог ба гарын бүх булчинг жигд хөгжүүлж өгдөг ач тустай юм.
Хөгжимдөх
нь бас нэг өөр төрлийн тархины дасгал болж өгдөг байна. Тухайлбал нүдээрээ нот
уншингаа 2 гараа зэрэг хөдөлгөж өгдөг нь тархины үйл ажиллагааг өндөр түвшинд
хөгжүүлэхээс гадна анхаарлыг дээд зэргээр төвлөрүүлж, маш их тэвчээр шаардагддаг
байна.
Түүнчлэн
хөгжим тоглоход хүний баруун, зүүн 2 гар нь ихэвчлэн тус тусдаа бүхэлдээ өөр
хөдөлгөөн хийдгээс аль гар яаж хөдлөх ёстой гэдгийг хурдан сэтгэж олох хэрэгтэй
болдог байна. Ингэж 2 гарын, 2 өөр хөдөлгөөнийг нэгэн зэрэг зохицуулж тоглож сурсанаар
тархийг улам сайн хөгжүүлж өгдөг байна.