СЭЛЭНГЭ: Эхний 3 ээлжийн байдлаар 24 иргэн шалгалтдаа тэнцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны гуравдугаар
сарын 12 /МОНЦАМЭ/. Төрийн жинхэнэ алба
хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулж, төрийн албан хаагчийн нөөцийг
бүрдүүлэх зорилго бүхий 2025 оны I улирлын ерөнхий шалгалт өнөөдөр улс даяар
нэгэн зэрэг болж байна.
Сэлэнгэ аймаг дахь салбар зөвлөл шалгалтын үйл ажиллагааг өнөөдөр 4
ээлжээр зохион байгуулж байна.
Тус аймагт шалгалт өгөхөөр нийт 114 иргэн бүртгүүлжээ. Эхний 3 ээлжийн байдлаар 87 иргэн оролцохоос 67 нь оролцож, 24 иргэн тэнцэн 38,5 хувьтай байна.
Шалгалтад тэнцсэн иргэдийн зүгээс энэхүү шалгалтыг өгөхийн тулд ажлаасаа амралт авч бэлтгэсэн байна. Мөн шалгалтын номоо сайтар уншаад, дараа нь аппликейшн дээрээ сайн ажиллавал өндөр оноо авч болох юм байна хэмээн ярьж байлаа.
Яг одоо шалгалтын 4 дүгээр ээлжид 28 иргэн оролцохоос 24 иргэн шалгалт өгч байна.