Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадавхжуулах сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-26 19:23:47
Yesukheitumur Tumurbaatar

Хүүхэд хамгааллын тухай хууль энэ оны есдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Төв аймгийн хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүдийг чадавхжуулах сургалтыг охион байгууллаа.

Уг сургалтыг хууль зүйн дотоод хэргийн яамнаас санаачлан 21 аймгийг хамруулан энэ оны аравдугаар сарын гуравнаас арваннэгдүгээр сарын 20 хүртэлх хугацаанд явуулж байгаа юм. Хамгийн гол нь хүүхдийн өөрийнх нь орон зайг бий болгож аливаа гэмт хэрэг дарамт хүчирхийллээс өөрийгөө хамгаалах чадварыг суулгахад чиглэгдэж байгаа тухай хүүхдийн эрхийн сургалт судалгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүү онцолж байлаа. 

Сургалт Прокурор, Шүүх, Өмгөөлөл, ШШГГ, ТББ Эмэгтэйчүүдийн зөвлөл Нийгмийн халамж үйлчилгээний газар, БСГ, ЭМГ, ГБХЗХГ, ЗДТГ-ын хууль эрх зүйн  хэлтэс, ХЦ сургууль, Зуунмод сумын ЗДТГ, ХЭҮТөвийн аймаг дахь зохицуулагч зэрэг байгууллагуудын 25 албан хаагч хамрагдаж байгаа юм.

Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийг хамгаалах конвенцид нэгдэн орж, 1996 онд “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг баталснаар хүүхдийн эрхийг хамгаалах хууль  эрх зүйн үндэс бүрдэж эхэлжээ. Тэгвэл энэ оны хоёрдугаар сарын 5-нд Хүүхдийн эрхийн тухай хууль шинэчлэгдэн багталжээ.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ