Хэрлэн голын гүүр цөмөрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДДорнод аймгийн төвийн урд хэсгийг эмжин урсдаг Хэрлэн гол дээгүүрх гурван гүүрээр аймгийн төв рүү ордог. Саяхан “зүүн цементэн гүүр” буюу Хэрлэн голын доод төмөр бетон гүүр хоёр хэсэг газарт цөмөрч тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул гүүрийг 10 дугаар сарын 25-31-нийг хүртэл түр хаагаад байна.
Энэ хугацаанд уг гүүрийн засвар арчлалтыг хариуцсан “Дорнод Автозам” ХХК цөмөрсөн хэсгийг нөхөж, тээврийн хэрэгсэл саадгүй зорчих боломжийг бүрдүүлэх юм.
Тус гүүрийг 1939 оны Халхголын дайны үед Оросын цэргийнхэн барьж ашиглалтад оруулсан түүхтэй. Уг гүүр Хэрлэн сумын 5-р багийн иргэд, Халхгол, Матад сум, Газрын тосны 19, 21-р талбайн зорчигч, тээврийн хөдөлгөөн, улаан буудай, элс хайрга, барилгын материал, шатахуун зэрэг ачааны хүнд даацын тээврийн хэрэгсэл зорчдог Дорнод аймгийн төдийгүй зүүн бүсийн чухал ач холбогдолтой гүүр юм.
Гүүр ашиглалтад орсон цагаас хойш завсар хийгдээгүй бөгөөд ашиглалтын хугацаа нь дуусчээ.
Б.Туяа