Хятадын эдийн засгийн өсөлтийг 5 орчим хувьд хүргэх зорилт тавив

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-03-05 10:53:48

БЭЭЖИН, 2025 оны гуравдугаар сарын 5. /Xinhuа/.  БНХАУ-ын хууль тогтоох дээд байгууллага буюу Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын /БХАТИХ/ 14 дэх удаагийн сонгуулийн гуравдугаар чуулган Бээжин хотын Ардын их хурлын ордонд өнөө өглөө эхэллээ. Чуулганы нээлтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин болон бусад удирдагч оролцсон байна. 


Тус хуралд Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Засгийн газрын 2024 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Уг тайланд дурдсанаар, Засгийн газар ДНБ-ий өсөлтийг энэ онд 5 орчим хувьд хүргэх зорилт дэвшүүлжээ. Түүнчлэн энэ оны хөгжлийн гол үзүүлэлтийг тодорхойлсон байна. Тухайлбал, хот суурин газрын ажилгүйдлийн түвшин 5.5 орчим хувь, хэрэглээний үнийн индексийн өсөлтийг 2 орчим хувь байхаар  тодорхойлжээ. Засгийн газар 2024 онд эдийн засгийг 5 хувиар өсгөх зорилтоо биелүүлснийг тайланд онцолсон байна. 


2025 он бол 14 дэх таван жилийн (2021-2025) төлөвлөгөөний эцсийн жил (2021-2025) бөгөөд дараагийн таван жилийн төлөвлөгөөг боловсруулах чухал жил юм. Засгийн газрын ажлын тайланд тусгасан бодлогын арга хэмжээ нь энэ оны эдийн засгийн тогтвортой өсөлтөд хувь нэмэр оруулаад зогсохгүй урт хугацаанд улс орны шинэчлэлийн бат бөх суурийг тавина гэж ажиглагчид үзэж байна.

Холбоотой мэдээ