Америкийн зохиолч энэ оны Бүүкэрийн шагналыг хүртэв

Дэлхийд | Боловсрол
dorjkhand@montsame.mn
2016-10-26 11:15:11

ЛОНДОН./Xinhua/. Их Британийн уран зохиолын салбар дахь хамгийн нэр хүндтэй шагнал болох Бүүкэрийн шагналыг “Sellout” өгүүллэгээрээ Америкийн зохиолч Пол Битти /Paul Beatty/ хүртжээ. 48 жилийн өмнөөс олгож эхэлсэн уг шагналыг АНУ-ын иргэн анх удаагаа хүртэж байгаа нь энэ юм.

Түүний  “Sellout” өгүүллэгт АНУ дахь цагаан арьстнууд болон өнгөт арьстнуудын хоорондын харилцааг егөөдсөн хэлбэрээр өгүүлжээ. Өмнө нь зөвхөн Их Британи, Ирланд болон Хамтын нөхөрлөлийн орнуудын шилдэг зохиолчдод олгодог байсан Бүүкэрийн шагналыг 50 мянган фунт стерлинг буюу 61 мянган доллар дагалддаг аж.

2016 оны Бүүкэрийн шагналд Их Британийн хоёр, Америкийн хоёр, Канадын нэг болон Их Британи гаралтай Канадын нэг зохиолч тус тус нэр дэвшжээ. Уг шагналын эзнээр тодорсон хүнд 50 мянган фунт стерлинг олгохоос гадна нэр дэвшсэн зургаан зохиолч тус бүрт 2500 фунт стерлинг буюу 3050 доллар өгөх аж.

Уг шагналыг уран бүтээлээ англи хэлээр туурвин Их Британид хэвлүүлсэн зохиолчид аль улсын улсын иргэн байхаас нь үл хамааран олгосон гуравдахь тохиолдол нь энэ юм. 

1969 оноос олгож эхэлсэн Бүүкэрийн шагнал нь англи хэлээр бичигдсэн утга зохиолын шилдэг бүтээлд олгодог хамгийн нэр хүндтэй шагнал билээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ