Бизнесийн зэрэгцсэн үйл ажиллагаанаас татгалзаж, давуу талаа ашиглах талаар ярилцлаа

Орон нутагт | Ховд
byambasuren@montsame.mn
2016-10-26 10:31:14

"Баруун бүс нутагт нөмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих” төслийн эхний хэлэлцүүлэг өчигдөр Ховд аймагт болж, баруун бүсийн таван аймгийн удирдлага өөр өөрсдийн аймгийн тэргүүлэх салбар, хувийн хэвшлийг дэмжих стратеги ба хөрөнгө оруулалтын чиглэлүүдээр илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Ховд аймаг гэхэд Цементийн үйлдвэр, Говь-Алтай аймаг байгалийн зэрлэг жимс ашиглан жимс жимсгэний үйлдвэр, Завхан аймаг мах,ноос боловсруулах үйлдвэр байгуулах нөөц боломж байгаа гэнэ. Одоогоор төсөл байдлаар ярьж байгаа эдгээр боломжуудыг ажил хэрэг болгох талаар судалгаа хийж байгаа юм байна.

Энэ удаагийн хэлэлцүүлэг Баруун бүсийн хувийн хэвшил нь өрсөлдөх чадвартай, ногоон хөгжилд чиглэсэн, шинийг эрэлхийлэгч, хөрөнгө оруулалт татсан, үр ашигтай, хамтын ажиллагаанд тулгуурласан, ажил эрхлэх боломж олгосон байх алсын хараа чиглэлээ тодорхойллоо.

Хэлэлцүүлэг баруун бүсийн бодлого, тэргүүлэх салбарт тохирох бүсийн зөвлөлийн ажлыг боловсронгуй болгох, хувийн хэвшлийг дэмжих стратеги чиглэл тодорхойлоход чиглэгдлээ.

Аливаа төрийн үүрэг чиглэлийн эцсийн үр дүн нь ард түмний амьдрал сайжруулах үүний тулд ажлын байр, орлоготой ард иргэдийг бий болгохын тулд хувийн  хэвшлийг дэмжих, зөв зохион байгуулах нь чухал. Ингэхдээ хувийн хэвшил аж ахуйн нэгж компаниудыг  дэмжихдээ газар олгох, тусгай зөвшөөрөл өгөх, татвар хураамж авах, хяналт тавих гэх мэтээр үүргээ биелүүлдэг байсан бол энэ удаа бүс нутгийн хөгжлийн бодлого хангах ажиллагааг ярьж шийдэх, төслийн хүрээнд баруун бүс нутгийн таван аймгийн хэмжээнд бизнесийн үйл ажиллагаа ямар түвшинд явж байгааг судлах, Бизнесийн тэргүүлэх чиглэл хөгжүүлэх боломж яаж эхлүүлэх хэрэгтэйг хэлэлцлээ. Тухайлбал: Таван аймаг тавуулаа цементийн үйлдвэртэй байж болох уу, бизнесийн зэрэгцсэн үйл ажиллагаа гарч ирвэл яаж зохицуулах вэ гэдгийг зөвлөлдөж ярилцжээ. Үүнтэй холбоотой аймгуудын эдийн засгийн өрсөлдөх чадвар, сул ба давуу талыг үнэлэх, хүний хөгжил, дэд бүтэц бэлэн байна уу гэдгийг үнэлэхэд төслийн эхний уулзалт хэлэлцүүлэг чиглэгдлээ.

Энэ удаагийн хэлэлцүүлэг Баруун бүсийн хувийн хэвшил нь өрсөлдөх чадвартай, ногоон хөгжилд чиглэсэн, шинийг эрэлхийлэгч, хөрөнгө оруулалт татсан,үр ашигтай, хамтын ажиллагаанд тулгуурласан, ажил эрхлэх боломж олгосон байх алсын хараа чиглэлээ тодорхойллоо.

Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар, Азийн хөгжлийн банк, Ховд аймгийн ЗДТГ хамтран өчигдөр зохион байгуулсан “Баруун бүс нутагт нөмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих” төслийн эхний  хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын ахлах референт П.Зоригтбаатар, Азийн Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Э.Энэрэлт, төслийн багийн ахлагч Кристофер Ландүн Лейн нар болон Ховд, Увс Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгуудын удирдлагуудын төлөөлөл  оролцлоо.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ