ОРХОН: Гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг сэрэмжлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой байдлын газраас дараах зөвлөмж, сэрэмжлүүлгийг хүргэлээ.
Сар шинийн баярын өдрүүдэд иргэдийн орон нутгийг чиглэсэн урсгал нэмэгддэг. Тиймээс авто машиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, дулаан хувцастай хол замд зорчихыг анхааруулав.
Түүнчлэн зорчих чиглэлийнхээ зам маршрутыг өмнө нь сайн судлах, цаг агаарын болон бусад байгууллагаас өгч буй мэдээллийг тогтмол авахыг аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Голуудын мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн мал, машин тэрэг явахад хангалтгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.