ЗАВХАН: Нөмрөгөөс Арцсуурь боомт хүртэл хатуу хучилттай авто зам тавина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны хоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Нөмрөг-Улаангом
чиглэлийн А18 дугаартай авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх хатуу
хучилттай авто замын бүтээн байгуулалтын ажил энэ жил эхэлнэ.
Тус авто замын нийт төсөвт өртөг нь 46 тэрбум төгрөг бөгөөд энэ жилийн улсын төсвөөс 17,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар замын ажлыг эхлүүлэх юм.
Нийт 159 км авто
замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж ашиглалтад өгснөөр худалдаа,
үйлдвэрлэл, тээвэр, аялал жуулчлал сайжирна. Энэ чиглэлийн авто замын маршрут нь
Тэс, Баянхайрхан зэрэг сумын нутгийг дайран өнгөрөх бөгөөд сумын төвийн 1.5
хүртэлх км авто замыг төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар мөн тусгасан байна.
Нөмрөг сумаас Арцсуурь хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто замын тендер төрийн худалдан авах ажиллагааны газар зарласан байна гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Ташрамд, энэ жил
Завхан аймгийг Говь-Алтай аймагтай холбох зам, Арцсуурийн хатуу
хучилттай авто зам, Солонготын давааны
хатуу хучилттай авто замуудын тендер зарлагдсан бөгөөд замын ажил эхэлнэ.