СЭЛЭНГЭ: Охидын баг алтан медалийн төлөө тоглоно
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын Волейболын холбооны 2025 оны өсвөрийн охидын Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо болж байна.
Сэлэнгэ аймгийн БТСГ-ын А.Амартүвшин ахлах дасгалжуулагчтай, Э.Лхагваа туслах дасгалжуулагчтай аймгийн охидын шигшээ баг 4-т шалгарсан юм.
Тэмцээнд 58 багийн багш, дасгалжуулагчид, 700 орчим өсвөрийн волейболчин оролцож байна.
2024 оны Улсын аваргын мөнгөн медальт Сэлэнгэ аймгийн охидын баг алтан медалийн төлөө тоглох юм.