ХӨВСГӨЛ: "Хөх сувд” мөсний баярын талбайг Монголын газрын зургийн хэлбэртэй хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-02-14 09:43:59

Хатгал, 2025 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Хөвсгөлийн "Хөх сувд" мөсний баярын талбайг Монголын газрын зургийн хэлбэртэй хийжээ.


Мөсний баярын мөсөн хотхоны баримлыг “Монголын гайхамшиг” сэдвийн хүрээнд хийхээр мөсөн урлалын тэмцээн эхэллээ.


Мөсөн урлалын тэмцээнд 5 багийн урлаач өрсөлдөж байна. Шилдгүүдийг энэ сарын 16-нд тодруулна.


Тухайлбал, Финланд улсын Хейнола хотод болсон олон улсын мөсөн сийлбэрийн тэмцээнд тэргүүн байр, БНХАУ-ын зүүн хойд мужийн Харбин хотод жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг цас, мөсний фестивальд амжилттай оролцдог   Д.Цэрэнбат ахлагчтай мэргэжлийн баг, Өвөрмонголын урлаачид оролцож байна.




Холбоотой мэдээ