ДОРНОГОВЬ: Өв соёлоороо бахархсан тэмээний баярын өдрүүд
ФОТО МЭДЭЭ
Сайншанд, 2025 оны хоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Энэ сарын 7-8-нд болсон “Их говийн тэмээ-2025” наадмын үеэр тэмээ, тэмээчний сэдэвт дуу, шүлэг, соёлын биет бус өвийн тайзны үзүүлбэрийн уралдаан зохион байгуулахад 14 сумын 60 ардын авьяастан оролцлоо.
Тэмээний соёлоо өвлөн уламжлагч малчид, соёлын өв тээгчдийн эргэн тойрон дахь үйл явдлын зургийг буулгаснаа хүргэж байна. Тэргүүн байрт Сайхандулаан сумын ардын
авьяастнууд, дэд байрт Айраг сумын ардын
авьяастан Х.Цэрэнчимэг, гутгаар байрт Замын-Үүд сумын ардын авьяастнууд, дөрөвдүгээр байрт Улаанбадрах сумын ардын
авьяастан Л.Билгүүнтөгс шалгарсан байна.









