Завханы 100 шахам мянган мал 4 аймагт отроор өвөлжинө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-10-24 18:28:06

Завхан аймгийн  Их-Уул, Тосонцэнгэл, Отгон сумдаас Архангай, Хөвсгөл Баянхонгор, Говь-Алтай аймагт 148 өрхийн 96,3 мянган мал отроор өвөлжүүлэхээр төлөвлөөд байна.

Мөн Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газарт Тосонцэнгэл сумаас долоон мянган мал өвөлжүүлэхээр болжээ.

Аймгийн болон сумдын нөөцөд төвлөрүүлэх хадлан тэжээлийн 70 орчим хувийг татан төвлөрүүлээд байгаа бөгөөд аймгийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 80 гаруй хувьтай байна.

Тус аймгийн хэмжээгээр 2016-2017 онд 24 сумын 115 багийн 8.3 мянган малчин өрхөд 3.5 сая орчим мал өвөлжинө.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ