“Челси” клуб Казахстаны 16 настай довтлогчийг авахаар тохиролцжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
АСТАНА, 2025 оны хоёрдугаар сарын 11 /Kazinform/. Алматы хотын “Кайрат” ба Лондоны “Челси” клубууд Казахстаны 16 настай довтлогч Дастан Сатпаевыг “Челси”-д шилжүүлэн өгөх талаар тохиролцоонд хүрчээ.
Сатпаев 2026 оны зун 18 нас хүрснээр Английн багт албан ёсоор шилжин
тоглох бөгөөд энэ хүртэлх хугацаанд “Кайрат” багтаа тоглоно.
Тэрбээр Алма-Ата хотод төрж өссөн бөгөөд найман настайдаа “Кайрат”-ын
хөл бөмбөгийн академид элсэн орж, хөдөлмөрч шаргуу зан чанар, сахилга бат, аливааг төгс хийх гэсэн эрмэлзлэлээрээ
бусдаас ялгарч байсан гэж тус клубийн мэдээлэлд дурджээ.
Түүний амжилтуудыг дурдвал:
-Казахстаны QJ League өсвөр
үеийнхний лигт хоёр улирал тоглохдоо 28 тоглолтод оролцож 26 гоол оруулж, 10
удаа оновчтой дамжуулалт хийсэн;
-Тус лигийн 2024 оны хамгийн үнэ цэнтэй тоглогч;
- УЕФА-гийн Өсвөр үеийнхний лигийн
4 тоглолтод оролцохдоо 1 гоол оруулж, 1 оновчтой дамжуулалт хийсэн.
2024 оны тавдугаар сард тэрбээр
15 настайдаа үндсэн багт тоглосноор “Кайрат”-ын түүхэн дэх хамгийн залуу хөлбөмбөгчин
болсон юм.
Спортын сэтгүүлч Фабрицио
Романогийн мэдээлснээр бол, Д.Сатпаев 4,3 сая еврогоор “Челси”-д очих гэж байгаа нь Казахстаны лигийн түүхэн
дэх хамгийн үнэтэй хэлцэл болж байна.