“Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
oyundelger@montsame.gov.mn
2025-02-06 15:04:14

Улаанбаатар, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэх хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн төслийг УИХ-ын Байнгын хороотой зөвшилцөх явцад гишүүдээс гаргасан саналыг Хятадын талд уламжилж эцэслэв.


Засгийн газрын хуралдаанаар “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурах эрхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт олгосон юм.


Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтын хэлэлцээрийг БНХАУ-ын талтай энэ оны хоёрдугаар сарын 13-15-ны хооронд эцэслэн зурахаар болсныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээллээ.


Төмөр замын бүтээн байгуулалтыг дөрөвдүгээр сараас эхлэх төлөвтэй байгаа бөгөөд санхүүжилтийг нүүрсээр биш "Эрдэнэс Тавантолгой" компаниас гаргах аж.



Холбоотой мэдээ