ДОРНОГОВЬ: Тэмээн полоны туршилтын тоглолтыг Сайхандулаан суманд анх зохиож байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-02-06 15:48:02

Сайншанд, 2025 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд суманд хоёрдугаар сарын 7-8-болох “Их говийн тэмээ-2025” наадмын үеэр малчид, тэмээчдийн дунд тэмээн полоны тэмцээн болно.


Дорноговь аймагт тэмээн полонны спорт амжилттай хөгжиж, улсын хэмжээнд багагүй амжилт гаргасан байдаг. Тухайлбал, тэмээн полоны туршилтын тоглолтыг Сайхандулаан сумын Цохио багт 2002 онд анх зохион байгуулснаар Монгол Улсад   тэмээн поло үүсэж хөгжих эх үүсвэр нь тавигдсан гэж үздэг байна. 


Өмнөговь аймгийн төв Даланзадгад суманд 2002 оны 12 дугаар сарын 10-нд болсон тэмээн полоны анхны улсын аварга шалгаруулах тэмцээнд Сайхандулаан сумын Д.Чулуунбат ахлагчтай Гурван хяргуй” баг хоёрдугаар байрт шалгарч мөнгөн медаль хүртсэн. Улаанбаатар хотод 2013 онд болсон “Монгол тэмээ-2013” тэмээн поло өвлийн фестивалаас Х.Эрдэнэдалай ахлагчтай Хоёр дулаан баг тэргүүн байрт шалгарч Ижий говь цом алтан медаль хүртсэн байдаг.


Дорноговь аймаг тэмээн поло тэмцээний бүсийн, орон нутгийн наадмыг олон удаа зохион байгуулж, орон нутагтаа полоны тэмцээнд тогтмол оролцдог болжээ.  

Холбоотой мэдээ