Нийслэлийн сонгуульд МАН 195, АН 98, бие даагч 2 нэр дэвшигч ялалт байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-10-24 12:02:12

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн Нэмэлт санал хураалт өчигдөр 07.00-22.00 цагт ирц хүрээгүй 135 тойргийн 293 хэсэгт болж өндөрлөлөө.

Нийслэлд нийт 79 тойргийн 213 хэсэгт нэмэлт санал хураалт явуулахад нийт  447240 сонгогч санал өгөхөөс 70264 сонгогч саналаа өгсөн талаар Нийслэлийн сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд мэдээллээ.

Нэмэлт санал хураалтад ирцийн босго тавиагүй бөгөөд 12 цагийн үед нийслэлийн хэмжээнд ирц 50.4-т, 17 цагт 53.3 хувьд хүрсэн юм. Ингээд санал хураалт дуусахад Нийслэлийн хэмжээнд 56 хувийн ирц бүрдэж, нийт 485531 сонгогч санал өгснөөр ДИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль хуулийн хүрээнд хүчин төгөлдөр болж, санал хураалт амжилттай өндөрлөлөө.

Нэмэлт санал хураалтын ирцийн мэдээлэл:

 

Дүүрэг

Нийт сонгогчийн тоо

Нэмэлт санал хураалт явуулсан хэсгийн тоо

Нийт санал хураалтад оролцсон сонгогч

Ирц

12.00

Ирц

17.00

Ирц

22.00

1

Багануур

18722

1

9989

52.8

53.2

53.4

2

Багахангай

2837

-

-

71.2

71.2

71.2

3

Баянгол

129410

8

70897

51.6

53.3

54.8

4

Баянзүрх

206437

24

119978

49.7

52.4

58.1

5

Налайх

23258

-

-

61.2

61.1

61.1

6

Сонгинохайрхан

189310

21

105817

48.5

52.7

54.1

7

Сүхбаатар

87300

5

47533

51.7

53.3

54.4

8

Хан-Уул

99424

5

56738

52.4

55.0

56.8

9

Чингэлтэй

103339

15

58503

47.7

52.7

56.6

Нийт

Нийслэл

866499

79

485531

50.4

53.3

56

Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдоно. Эдгээр 7282 мандатын төлөө 15212 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд улс төрийн нам, эвслээс 14489, харин бие даан 723 дэвшсэн юм. Тодруулбал МАН, АН, ИЗНН, Монголын Ногоон нам, БНН, МАХН, АН -МАХН-ын “ТӨВ НУТАГ” эвсэл, Эх Орон Нам, МҮАН, Хөдөлмөрийн Үндэсний намаас нэр дэвшигчид өрсөлдлөө.  

Үүнээс нийслэлд нийт 295 мандатын 195 нь МАН, 98 нь АН, бие даан нэр дэвшигч 2 тус тус ялалт байгууллаа. Тодруулбал нийслэлийн 9 дүүргээс 6-д МАН, 3-т нь АН олонхи болсон байна.

Дүүрэг тус бүрээр танилцуулбал: 

Дүүрэг

Нийт мандат

Нам

Бие даагч

МАН

АН

Бусад

Багануур

25

25

-

-

-

Багахангай

17

17

-

-

-

Баянгол

41

10

31

-

-

Баянзүрх

41

19

22

-

-

Налайх

25

21

4

-

-

Сонгинохайрхан

41

39

2

-

-

Сүхбаатар

35

16

19

-

-

Хан-Уул

35

18

15

-

2

Чингэлтэй

35

30

5

-

-

Нийт

295

195

98

-

2                   

Үүгээр Дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн дүн гарч байна. Харин аймгуудын Нэмэлт санал хураалтын үр дүнгийн талаар Аймгийн сонгуулийн хороод нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргэж байгаа юм. Сонгуулийн ерөнхий хорооноос хараахан мэдээлэл зарлаагүй байна.

Н.Гантуяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ