ХӨВСГӨЛ: Хөвсгөл нуурын мөс нимгэн байгаа газруудад анхааруулах тэмдэг байрлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-01-24 10:54:10

Мөрөн, 2025 оны нэгдүгээр  сарын 24 /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд цаг агаар дулаарсны улмаас Хөвсгөл нуурын зарим газарт мөсний зузаан нимгэрч хар, цагаан хил гарсан байна.


Нуурын мөс нимгэн байгаа газруудад Хөвсгөл аймгийн ОБГ-аас анхааруулга, хориглох тэмдэг байрлууллаа.


Тус газруудаар болон мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байх, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг иргэд, малчид, тээвэрчдэд анхааруулж байна.

 

Хөвсгөл нуур Хатгал тосгоны орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 60 см, Ханх орчимд битүү мөсөн бүрхүүлтэй,  мөсний зузаан 55 см байгаа нь олон жилийн дунджаас 20-25 см-ээр нимгэн байна.

 

Холбоотой мэдээ