ӨНӨӨДӨР: Музейн үзмэрийн сэргээн засварын лабораторийн нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-12-13 08:18:29

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Арванхоёрдугаар сарын 13-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тойм:

10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

11:00 цагт: Чингис хаан үндэсний музейд: Музейн салбарт анх удаа соёлын өвийн мэдээллийн санг бүрдүүлэх орчин үеийн “Үзмэрийн хадгалалт хамгаалалт-Олдвор сэргээн засварлалт”-ын мэргэжлийн лабораторийн нээлт болно. Утас: 9905-1914.

12:00 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: "Хийморь" төсөл жүдо болон чөлөөт, үндэсний бөхийн багийн халз барилдааны талаар мэдээлнэ. Утас: 9333-3666.

-Төрийн ордонд: Газрын харилцааны төрийн байгууллага үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярын хурал болон газрын харилцаатай холбоотой үзэсгэлэнгийн арга хэмжээ Төрийн ордоны их танхимд болно. Утас:9907-4774.

-Төв цэнгэлдэх хүрээлэнд: "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдаа гарч байна. 

Орон нутагт:

-Сэлэнгэ аймагт: Хойд бүсийн аймгуудын иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцсон “Хайр түгээе, талархлын сар” өдөрлөг болж байна.

-Дархан-Уул аймгийн төвд Сэлэнгэ аймгийн ХХААГ-аас "Өвлийн идэш-2024" худалдааг зохион байгуулна.

Холбоотой мэдээ