“Өвлийн идэш” үзэсгэлэн худалдаа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-12 17:06:37

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Нийслэлийн хүн амын өвлийн улирлын махны хангамжийн тогтвортой байдлыг хадгалах, орон нутгийн малчдын малын мах, цагаан идээ, тариаланчдын жимс, жимсгэнийг дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд хүргэх зорилготой “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдаа эхэллээ.


Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд эхэлсэн эл үзэсгэлэн худалдаа ес хоног үргэлжлэх бөгөөд “Хоршоологчдоос-Хотынхондоо” уриатай аж. Гарал үүсэл нь баталгаажсан, эрүүл малын мах, сүү, цагаан идээ, орон нутгийн онцлогтой бүтээгдхүүн болон шинэ ургацын улаан буудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэргийг бөөний үнээр боруулахаараа онцлогтой.


Өнөөдрийн байдлаар Дорнод аймгаас үхэр, хонины мах, Архангай аймгаас аарц, ааруул, өрөм борлуулахаар ирсэн малчдын төлөөлөл ирсэн байв. 






Холбоотой мэдээ