13244 аж ахуйн нэгж, 206 мянган өрхийн цахилгааныг өчигдөр хязгаарлажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-11 15:08:20

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй, Налайх, Баянгол, Хан-Уул гэсэн долоон дүүргийн нутаг дэвсгэрийн зарим газарт өнөөдөр өглөөний 08:30-10:30 цагийн хооронд гэмтлийн улмаас цахилгаан хязгаарлажээ.


Нийслэлийн ихэнх хэсэгт өчигдөр 16:00-19:00 цагийн хооронд цахилгаан тасалдсан билээ. Хязгаарлалтыг Диспетчерийн үндэсний төвөөс хэрэглээний бодит ачаалал үүссэн тухайн цаг мөчид системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шууд хийж байгаа учраас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компаниас хэрэглэгчдэд урьдчилан мэдэгдэх боломжгүй нөхцөл үүсжээ. Өчигдөр 13244 аж ахуйн нэгж, 206.348 айл өрх, нийт 219.592 хэрэглэгчийн хэрэглээг тодорхой хугацаанд хязгаарласан байна.


Цаашид цахилгааны хязгаарлалт нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс шалтгаалан их, бага хэмжээгээр өвлийн турш үргэлжлэх төлөвтэйг албаныхан мэдэгдэв.

Холбоотой мэдээ