Барилгын салбарынхантай хамтран үзүүлэх сургуулилт хийв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2015-10-09 11:05:01

МХЕГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газраас “Хүний төлөө-Зөв тус” аяны хүрээнд барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтнуудыг үзүүлэх сургуулилтад хамрууллаа.

“Трансвест” ХХК-ийн байранд болсон энэ үзүүлэх сургуулилтад нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын инженер техникийн 55 ажилтан оролцов.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох сайн туршлагын жишээ” сэдэвт энэхүү сургуулийн үеэр байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн урьдчилан сэргийлэх соёл, манлайлал, ажилтны үүрэг зэргийн талаар мэдлэг олгож, TAKE-5 /Зогс-Бод-Тань-Төлөвлө-Хэрэгжүүл/ аюулыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр нэвтрүүлсэн туршлагыг танилцуулав. 

Ж.Болор

Холбоотой мэдээ