Морин спортын Олимпын аваргын эрхийг бүтэн жилээр хасжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТЖЕНЕВ, 2024 оны арванхоёрдугаар сарын 6. /ТАСС/. Амьтадтай зүй бусаар хатуу ширүүн харьцсан Их Британийн морин спортын тамирчин, Олимпын гурван удаагийн аварга Шарлотта Дюжардены тэмцээнд оролцох эрхийг нэг жилээр хассан тухай Олон улсын морин спортын холбооны /FEI/ хэвлэлийн алба мэдээллээ.
Тус холбоо энэ оны 7 дугаар сарын
23-нд түүний эрхийг хагас жилээр хассан бөгөөд үүний үндэслэл нь тамирчин
эмэгтэй нэгэн морийг зай завсаргүй ташуурдаж буйг харуулсан дүрс бичлэгээс
үүдэлтэй байв.
Эрхийг хассан хугацаа 2025 оны 7 дугаар сарын 22-нд дуусах
бөгөөд учир нь, Дюжардены эрхийг энэ оны 7 дугаар сард хагас жилээр хасаж, Парисын Олимпын наадамд оролцуулаагүй
юм.
Тэрбээр тэмцээнд оролцох эрхээ хасуулснаас гадна 10 мянган швейцар
франкийн торгууль төлөх ёстой болжээ. Түүнчлэн Их Британийн Морин спортын
холбоо мөн адил хугацаагаар эрхийг нь хассан байна.
Дюжардений үйлдэл нь Олон улсын Морин спортын холбоог дүрмэндээ өөрчлөлт
оруулж, морьдтой хатуу ширүүн харьцсаны төлөө ногдуулах шийтгэлийг чангатгахад
хүргэжээ. Тодруулбал, ноцтой зөрчил гаргасан тамирчны тэмцээнд оролцох эрхийг 3-10
жилээр, “хөнгөн зөрчил” гаргасан тамирчны эрхийг 6 сараас 3 жил хүртэлх
хугацаагаар хасахаар шийдвэрлэсэн бөгөөд эл шийдвэр нэгдүгээр сарын 1-нээс
хэрэгжиж эхэлнэ.