Хий тээвэрлэж явсан машины дэлбэрэлтэд өртсөн байрыг буулгах ажлын тендерийг энэ долоо хоногт зарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-12-04 11:46:53

Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн.


Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг дарга хоёр хоногийн өмнө захирамж гаргаж, буулгахаар болсон юм. Ингэхдээ шаардлагатай хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргах бөгөөд Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн шинэчлэгджээ.


Тиймээс энэ долоо хоногт багтаан  207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг зарлаж, гүйцэтгэгчийг олон нийтэд нээлттэй зарлах юм байна. Улмаар ирэх онд шинэчлэн барих ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Холбоотой мэдээ