Булганд 17 цагийн байдлаар санал хураалт 48,1 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-19 18:01:45

Булган аймагт сонгуулийн санал хураалт хэвийн үргэлжилж байна. 17 цагийн байдлаар аймгийн хэмжээнд сонгогчдын ирц 48,1 хувьд хүрчээ.

12 цагийн ирцээс 30 хувиар л өссөн байгаа нь хангалтгүй гэж иргэд үзэж байна. Ямар нэгэн зөрчил, техникийн алдаа саатал, бэрхшээл тулгарсангүй. Архи согтууруулах ундаа зарсан гэх мэт элдэв санал гомдол Цагдаагийн газар болоод, СЕХ-нд одоогоор ирээгүй байна.

                                                      П.Батням

Холбоотой мэдээ