ЗАВХАН: Аймгийн 24 сумыг зургаан бүс болгож хөгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024 оны
арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Завхан аймаг 24 сумаа 6 бүс болгож нутгийн
онцлог давуу талдаа тулгуурлан хөгжүүлнэ.
УИХ-аас “Монгол улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” тогтоолыг баталсан.
Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын 2.2-д заасанчлан нийслэл, аймаг бүрд орон
нутгийн хөгжлийн төв, тэдгээрт таталцах сум, сууриныг тогтоож хөгжлийн тухайн
үеийн нөхцөл, шаардлагатай уялдуулан өөрчилж болно” гэж заажээ. Уг тогтоолоор Завхан
аймгийн бүсүүдийн төв нь аль сум байхыг зааж өгсөн.
1. Орон нутгийн хөгжлийн төв нь Улиастай
сум. Хөгжлийн төвд таталцах сум, суурин нь Идэр, Алдархаан, Яруу, Цагаанхайрхан сум байна.
2. Орон нутгийн хөгжлийн төв нь Шилүүстэй
сум. Хөгжлийн төвд таталцах сум, суурин нь урд бүсийн Цагаанчулуут, Отгон
сум байна.
3. Орон нутгийн хөгжлийн төв нь Завханмандал
сум. Хөгжлийн төвд таталцах сум, суурин нь говийн бүсийн Ургамал, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан
сум байна.
4. Орон нутгийн хөгжлийн төв нь Тэс сум. Хөгжлийн
төвд таталцах сум, суурин нь хойд бүсийн Асгат, Баянтэс, Баянхайрхан сум байна.
5. Орон нутгийн хөгжлийн төв нь Түдэвтэй
сум. Хөгжлийн төвд таталцах сум, суурин нь Сантмаргаз, Нөмрөг, Сонгино, Цэцэн-Уул
сум байна.
6. Орон нутгийн хөгжлийн төв нь Тосонцэнгэл
сум. Хөгжлийн төвд таталцах сум, суурин нь зүүн бүсийн Их-Уул, Тэлмэн сум байхаар тус тус зааж өгсөн байна.
Энэхүү бүсийн
хөгжлийн зорилго нь нутгийн онцлог, давуу талыг нээн илрүүлэх, орон нутгийн
эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлох.
Байгалийн нөөц баялгийг зохистой, өгөөжтэй, хүртээмжтэй ашиглаж, хамгаалж, нөхөн сэргээх. Үйлдвэр үйлчилгээг хоршилт, төрөлжилт, дагналт, кластерын бодлогоор дэмжих. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилах, татвар санхүүгийн ялгаатай бодлогыг хэрэгжүүлэх.
Орчин үеийн шинэ суурьшлын бүс, хотуудыг байгуулах. Орон нутагт ажиллаж, амьдрах, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.
Ташрамд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг дараах үе шаттайгаар хэрэгжүүлэх
юм.
-
I үе шат: 2024-2030 он;
-
II үе шат: 2031-2040 он;
-
III үе шат: 2041-2050 он.