Саудын Аравийн хунтайжийг цаазлах ялаар шийтгэлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-10-19 10:49:44

РИЯД. /BBC/. Гурван жилийн өмнө Рияд хотод болсон маргааны үеэр нэгэн залууг буудаж, амийг нь хөнөөсөн Саудын Аравийн хунтайжийг цаазлах ялаар шийтгэлээ гэж тус улсын Дотоод хэргийн яам мэдэгдэв.

Хунтайж Турки Бин Сауд аль-Кабирыг нийслэл хотод цаазаар авахаар болсон гэсэн мэдээллээс өөр нарийн мэдээлэл, тухайлбал хэрхэн цаазлах тухай мэдэгдээгүй байна. Саудын Аравид цаазын ял авсан хүмүүсийг голдуу толгойг нь тасддаг ажээ.

Энэ онд Саудын Аравид цаазлуулж байгаа 134 дэх хүн хунтайж болж байна гэж “AFP” мэдээлсэн байна.

Гэвч хааны гэр бүлийн гишүүн цаазлуулах нь ховор үзэгдэл гэж сэтгүүлчид мэдээллээ.

Саудын Аравийн Дотоод хэргийн яам мэдэгдэлдээ, хунтайж хохирогчийг буудаж хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүнд цаазын ял оноосон нь Саудын Аравийн Засгийн газар улс орны аюулгүй байдлыг хамгаалж, шударга ёсыг хэрэгжүүлэх зорилготой байгааг хүн болгонд харуулах юм гэж дурджээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ