ДОРНОД: Шинэ компьютерт томографын аппаратыг энэ сард багтаан ашиглалтад оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДЧойбалсан, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. БОЭТ шинэ компьютерт томографын аппаратыг энэ сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Тус эмнэлэг 2008, 2019 онд өмнө нь хэрэглэж байсан хуучин томографын аппарат суурилуулж байсан ч эвдэрч оношилгооны чадварт сөргөөр нөлөөлж байв. Тодруулбал, ковидын үеэр өдөрт 50-60 хүн оношилж байсан. Ачаалал ихэссэнээр үе үе эвдрэл гарсан ч засварлан энэ оны 5-р сарыг хүртэл ажиллуулж байсан юм. Тэгвэл энэ удаад Дэлхийн банкны санхүүжилтээр Германы Siemens брэндийн шинэ компьютер томографын аппаратыг тавьж байна. БОЭТ-д аваар ослын болон тархины гэмтэл оношлох шаардлага их гардаг.
Түүнчлэн БОЭТ-ийн шинэ эмнэлэг ашиглалтад орж, орны хүрэлцээ нэмэгдэж
байна. Мөн ангиографын аппаратны ажиллагаа хэвийн болжээ.