ДОРНОГОВЬ: Өвлийн бэлтгэлийг 90 хувь хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-11-14 09:52:48

Сайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Засгийн газрын 2024 оны 28 дугаар тогтоолоор Дорноговь аймаг өвлийн бэлтгэл хангаж 660 тонн өвс, 500 тонн тэжээл бэлтгэх даалгавартай.


Энэ оны арваннэгдүгээр сарын 7-ны байдлаар  аймгийн  өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 420 тонн өвс, 344 тонн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 682,8 тонн өвс, 374,4 тонн тэжээл, малчдын түвшинд 5815 тонн өвс, гар болон үйлдвэрийн тэжээл, ногоон тэжээл, дарш ногооны хаягдал, давс, хужир, шүү 1114 тонныг бэлтгэжээ.


Ингэснээр 2024-2025 оны мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг 90,5 хувьтай хангасан хэмээн аймгийн ХХААГ-аас мэдээлэв. Хөвсгөл, Алтанширээ, Сайншанд сумын Сум дундын өвсний нөөцийн агуулахыг 2016 оноос ашиглаж байгаа бол аймгийн хэмжээнд аймаг, сум багийн нийт 23 өвс тэжээлийн агуулах ашиглаж байгаа юм.


Агуулахын хэмжээ харилцан адилгүй бөгөөд сумын өвс, тэжээлийн шаардлагатай нөөцийг бүрдүүлэхэд хүрэлцээтэй, засвар үйлчилгээг тухай бүрд орон нутгийн хөрөнгөөр гүйцэтгэн хэвийн ажиллаж байна.

Холбоотой мэдээ