ДОРНОГОВЬ: Тариалангийн талбайн хэмжээ 49.4 га-гаар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-11-14 08:16:34

Сайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/.  Энэ онд Дорноговь аймгийн хэмжээнд 356 өрх, 17 аж ахуйн нэгж, байгууллага тариалалт хийжээ.


Тариаланчид  23.2 га-д төмс, 66.4 га-д хүнсний ногоо, 12 га-д жимс, жимсгэнэ, 116.24 га-д малын тэжээлийн ургамал нийт 217.8 га талбайд тариалалт хийж, өмнөх оны мөн үеэс талбайн хэмжээ 49,4 га талбайгаар нэмэгдсэн байна. Аймгийн ХХААГ-аас гаргасан мэдээллээс үзэхэд, аймгийн хэмжээнд нийт 588 тонн ургац хураан авч, ургац хураалт 100 хувь явагдаж дуусчээ.


Мөн төмс, хүнсний ногооны зориулалтаар 835 тоннын багтаамжтай 23 ширхэг энгийн зоорь, 149 тоннын багтаамжтай найман ширхэг нүхэн зоорь нийт 984 тоннын багтаамжтай 31 ширхэг зоорийг ашиглаж байгаа аж.



Холбоотой мэдээ