ДОРНОГОВЬ: Говийн хүүхдүүд арлын оронд аяллаа

ФОТО МЭДЭЭ
erdenebulgan@montsame.mn
2024-11-13 08:21:29

Сайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг, Япон Улсын Шизуока муж хоорондын 12 жилийн түүхэн харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд жил бүр зохион байгуулдаг “Сурагч солилцоо” хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийн шилдэг 17 сурагч, гурван багш, нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй баг 10 дугаар сарын 22-29-нд Шизуока мужид зочиллоо.


Багш, сурагчид тус мужийн Шимизү Минами Коокоо ахлах сургуулийн сурагчидтай соёлын үйл ажиллагаа, өдөр тутмын хичээл сургалтад хамтран оролцож, клуб, дугуйлантай танилцаж, хэсэгхэн хугацаанд хамтран суралцжээ. Монголын багш, сурагчдыг тус мужийн Боловсролын газрын дарга Икэгами Шигэхиро, Боловсролын газрын орлогч дарга Шиозаки Кацүхико нар мужийн Засаг даргын Тамгын газарт хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Дорноговь аймгийн хүүхдүүд урлагийн үзүүлбэр үзүүлсэн байна.