Цаг агаарын байдал санал хураалтад нөлөөлж магадгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2016-10-18 18:41:23
Yesukheitumur Tumurbaatar

Өнөөдрөөс цаг агаарын байдал муудаж байгаагаас сонгуулийн ирцэнд нөлөөлж магадгүйг албаныхан хэлж байна. Хэрэв цаг агаарын байдлаас шалтгаалж санал хураалтын ирцийн дүн 50 хувьдаа хүрэхгүй бол нэмэлт санал хураалт явуулах юм байна. Нэмэлт санал хураалтыг тухайн сумын сонгуулын хороо зохион байгуулна.

Түүнчлэн нэмэлт санал хураалтыг шийдвэр гарсанаас хойш долоо хоногийн дотор явуулах ёстой юм байна. Одоогийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ, Батсүмбэр, Баянчандмань Борнуур зэрэг сумдад цас орж байгаа гэсэн мэдээг аймгийн албаны хүмүүс хэллээ.

Мөн Төв аймгийн хэмжээнд өнөөдөр зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг явж байна. Зөөврийн санал хураалт 08:00 эхэлж оройн 20:00 цагт дуусна. Зөөврийн санал авах 1058 иргэний хүсэлт ирсэний дагуу санал 94 хэсэгт зөөврийн саналын хайрцаг явж байна.

Сонирхуулахад орон нутгийн сонгуулийн үеэр Төв аймгийн хэмжээнд 98 хэсгийн 100 санал авах хайрцагт 61245 сонгогч саналаа өгнө. Түүнчлэн аймгийн хэмжээнд санал авах байранд нийт 1056 хүн ажиллахаас Хэсгийн хороодод 686 хүн, сумын сонгуулийн хороонд 149 хүн, аймгийн сонгуулийн хороонд 9 хүн ажиллаж байна.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ