О.Шольц: Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг энэ онд хэлэлцэхэд бэлэн байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЕРЛИН, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /DW/. Зул сарын баяраас өмнө Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад бэлэн байгаагаа Германы Канцлер Олаф Шольц ням гарагт мэдэгджээ.
“Хэрэв талууд зөвшөөрвөл Зул сарын баярын
өмнө санал хураалт явуулахад миний
хувьд ямар ч асуудалгүй. Би албан тушаалдаа цавуугаар наалдчихаагүй шүү дээ” гэж
О.Шольц ARD
сувагт ярилцлага өгөх үеэрээ хэлсэн
байна.
Санал хураалт
явуулах шийдвэрийг гаргаснаар өнгөрсөн долоо хоногт эвслийн засгийн газар задран унасны
дараа орон даяар ээлжит бус сонгууль
явуулах нөхцөл бүрдэж магадгүй
юм. О.Шольц санал хураалтыг ирэх нэгдүгээр сарын 15-нд явуулахаар товлоод байсан боловч түүнд үзүүлэх шахалт нэмэгдэж
байгаа нь товлосон хугацааг
урагшлуулах талаар эргэцүүлэхэд
хүргэжээ.
Германы Канцлер мөн эрх баригч гурван намын эвсэл задрах үйл явцыг өөрийг нь зохион байгуулсан гэх таамаглалыг үгүйсгэсэн байна. “Би үүнийг өдөөн турхираагүй” хэмээн О.Шольц хэлээд, Социал демократ нам, Ногоон нам, Чөлөөт ардчилсан нам гэсэн гурван намыг хамт байлгахын тулд эцсээ хүртэл тэмцсэн гэдгээ нэмж хэлжээ.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаргийн орой О.Шольц Чөлөөт ардчилсан намын гишүүн, Сангийн сайд Кристиан Линднерийг огцруулснаар эдийн засаг, төсвийн бодлоготой холбоотой санал зөрөлдөөний улмаас эвслийн дотор үүссан хямрал улам хурцадсан байна.
Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаарх санал хураалтын дараа Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерт 21 хоногийн дотор Бундестагийг тараах бөгөөд парламент тарснаас хойш 60 хоногийн дотор сонгууль явуулах ёстой.