Волфган Луц “Мах импэкс"-ийн үйл ажиллагаатай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-10-18 17:55:52

Германы мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны захирал Волфган Луц өнөөдөр “Мах импэкс” ХК-ийн Хиам консервийн үйлдвэрт зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.

Волфган Луц хэлэхдээ, “Мах импэкс" ХК Герман улсад үйлдвэрлэсэн  тоног төхөөрөмжийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлснийг харахад таатай байна. Өнгөрсөн тавдугаар сард ХБНГУ-ын Франкфурт  болсон олон улсын мах, махан бүтээгдэхүүний үзэсгэлэнгээс тус компанийн алт, мөнгөн медаль хүртсэн  “Нүүдэл” брэнд “Дээдэс” хиам болон худалдаанд гараад удаагүй байгаа Берлин брэндийн хиамыг амталлаа. Амт, чанарын хувьд эргэлзэх зүйл алга. Монголчууд мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд амжилттай ажиллаж буйтай газар дээр нь танилцлаа” гэв.

Мөн тэрээр шинээр ашиглалтад орсон савлагааны үйлдвэртэй танилцаж, орчин үеийн савлагаа бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

 Б.Заяа

Холбоотой мэдээ