Сайхандулаан суманд зөөврийн хайрцгаар санал авах ажиллагаа 50 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-10-18 14:12:03

Дорноговь аймгийн санал авах байруудад зөөврийн саналыг тогтоосон хугацааны дагуу авч эхэллээ. Зөөврийн санал авах ажиллагаа Сайншанд сумаас баруун зүгт 90 км-т орших Сайхандулаан суманд хэрхэн явж байгаа талаар тус сумын Сонгуулийн хорооны дарга Т.Ганбатаас тодрууллаа.

“Манай суманд зөөврийн хайрцгаар санал өгөх 59 сонгогчийн нэр бүртгэлтэй. Өдрийн 14 цагийн байдлаар хайрцгаар санал авах ажиллагаа 50 орчим хувьтай байна. Сайхандулаан сумын хэмжээнд сонгогчийн нэрсийн жагсаалтад 860 сонгогч бүртгэгдсэн. Мөн сонгуулийн үйл ажиллагааг итгэмжлэгдсэн 45 төрийн албан хаагч зохион байгуулж байна“ гэв.

Сонгуулийн тухай хуулийн дагуу санал авах өдрийн өмнө өндөр настнууд болон  эрүүл мэндийн байдлын улмаас өөрийн биеэр хүрэлцэн ирж амжихгүй, Дайчилгааны тухай хуульд заасны дагуу захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн байгууллагын ажилтан, цагдаа, мэдээллийн технологийн даамлууд, иргэний бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч зэрэг хүмүүсийн саналыг урьдчилж  авдаг.

Х.Эрдэнэбулган 

Холбоотой мэдээ