Хугацааны дунд үе, сүүлчээр цас шуурч хүйтэрнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-17 20:23:13

Булган аймгийн нутаг дэвсгэрт 10 сарын 18-нд нутгийн төв болон хойд хэсгээр, 20-нд нутгийн зүүн хойд хэсгээр, 24-нд нутгийн баруун хэсгээр цас орно.

Салхи 18, 20, 24-нд зарим газраар 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна.  10 сарын 18 - 24-нд  шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан байна. 24-нөөс хүйтэрнэ. Мэдээллийг аймгийн УЦУОШГ-ын  инженер  Ж.Отгонжаргал  өглөө.

                               П.Батням

Холбоотой мэдээ