ДУНДГОВЬ: 19505 сонгогч саналаа өгч, ирц 66.2 хувьтай өндөрлөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ 
                                                                    Мандалговь, 2024 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Аймаг, сумын ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт Дундговь аймагт 7.00-20.00 цаг хүртэл хэвийн явагдаж дууслаа. 
Тус аймгийн хэмжээнд 30434
сонгогч санал өгөхөөс 19505 сонгогч саналаа өгч, ирц 66.2 хувьтай байлаа. 
Аймгийн хэмжээнд ИТХ-ын 25 мандатын төлөө Ардчилсан намын 25, Монгол ардын намын 25, харин 15
сумын ИТХ-ын 291 мандатын төлөө Ардчилсан намаас 291, Монгол ардын намаас 291,
бие дааж 13, нийт 595 хүн нэрээ дэвшүүлж өрсөлджээ. 
 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    